Замын - Үүд сургууль

2012-03-26

Монголын сонин хачин

Ёлын ам. Өмнөговь аймгийн нутаг Гурван сайхан уулын Зүүн сайхан уулыг зүүн хойш сэтлэн урссан горхины хавцалд өнө удтал ёл шувуу үүрлэн нутаглаж ирсэн учраас Ёлын ам гэж нэрлэгджээ. Энэ хавцал зургаан км орчим үргэлжилж уулаа огтлон талд гарна. Хангайг говьд аваачсан мэт тунгалаг ус, нов ногоон зүлэг, анхилам сайхан арц сонгинын үнэрт үзэсгэлэнт хавцлын сүрлэг хадан цохиодын дээгүүр ёл шувуу эргэлдэн, аргаль, янгир сэрийлцэн байх нь үнэнхүү гайхамшиг. Хавцалд тогтсон зузаан мөсөн доогуур горхи хоржигнон урсах нүхэн доогуур хүмүүс мөлхөн гарах бөгөөд мөс нь хайлалгүй жил өнжих нь олонтаа. Төв хэсэгтээ 300 орчим метр элгэн ханат хавцлын ам эхэндээ тавиун байснаа нарийссаар дунд хэрдээ хүн зөрөхөөргүй нарийсдаг. Үзэсгэлэн төгс Ёлын ам хаа газрын гийчдийн саатан сонирхдог газрын нэг болжээ. Монгол орны голомт буюу төв цэг. Айл гэрийн голомт тулсан тулга нь голд байдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн голомт буюу төв цэг хаана байдаг вэ. Монгол орны газар зүйн төв цэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сум Сант уулын зүүн урд булгийн эхэнд оршдог аж. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд тэнд өдгөө суварга бүхий цогцолбор барьжээ. Монгол орны хамгийн өндөр цэг нь 4374 м өргөгдсөн Алтай таван богдын Найрамдал оргил юм. Харин хамгийн нам дор газар нь 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг гэнэ. Монголын хамгийн том говь. Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км талбай эзэлдэг юм.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Зайны сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tsahimsurgalt-z-uud.blog.net
. http://ubuntu84.blogmn.net
. http://Kherlenee_11.blogmn.net
. Алтантуяа
. Уянга
. Отгончимэг
. Батдулам
. Сувдаа
. Энхзул
. Пүрэвсүрэн

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax