Монгол Улсын Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол улсын төрийн тэргүүн юм. Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг. Түүх Гол өгүүлэл: Монгол Улсын төрийн тэргүүн Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын ...