Замын - Үүд сургууль

2012-03-27

Нийгмийн тухай мэдлэг тест

Тест

1. Нийгэм нь хүмүүсийн олон талт харилцаа,
хамтын үйл ажиллагааны систем,тэдгээрийн үр дүнд бий болсо
үнэт зүйлсийн нэгдэл,өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцоо юм.
Хэний боловсруулсан тодорхололт вэ?
     А.А.Гидденс
     В.Т .Парсонс
     С.К.Маркс
     D.М.Вебер
     Е.Г.Спенсер
2. Нийлмэл нийгмийн шинжид үл хамаарах өгөгдлийг олно уу?
     А.Нийгмийн олон янз бүхий хэдэн мянгаас хэдэн сая хүнийг багтаасан том нийгэм юм.
     В.Хувийн, ураг төрлийн харилцааг ураг төрлийн биш,иргэний харилцаагаар халж өөрчилсөн байдаг.
     С.Нийгэм,эдийн засаг,улс төрийн тэгш бус байдал хөгжиж, анги, каст, давхраанууд үүсч,
     төр улс төлөвшин, удирдлагын аппарат нь нийгмийн харилцааг
     мэргэжлийн түвшинд зохион байгуулах чиг үүрэгтэй байдаг нийгэм
     D.Нийгмийн тэгш бус байдал нь эдийн засаг, улс төр, шашин,
     эрхзүйн хүчин зүйлсээр аяндаа бэхжиж байдаг.
     Е.Хөдөлмөрийн хуваарь,төрөл мэргэжил нь байгалийнх байдаг.
3. Америкийн социологич Р.Марш ямар үед нийгэм болох,
     нийгмийн нэгдлийн нөхцлийг 4 зүйлээр тодорхойлжээ.
     Доорхи 5 нөхцлийн аль нь Маршийн тодорхойлсонд хамаарахгүй вэ?
     А.Нутаг дэвсгэр
     В.Нийгмээ төрөлтөөр нөхөн сэлбэж байх
     С.Иргэдтэй байх
     D.Соѐлын хөгжил
     Е.Улс төрийн бие даасан байдал
4. Нийгмийн ямар нэгэн шат үе бүхэн өмнөх үеэсээ
     цаг хугацааны хувьд богино үргэлжилдэг гэсэн хууль бий
     Жишээ нь аж үйлдвэржсэн нийгэм нь аж үйлдвэржихээс
     өмнөх үеэс богино үргэлжилсэн билээ.
     Дээрхи өгөгдлийн үндсэн санааг агуулсан ойлголтыг нэрлэнэ үү?
     А.Ард түмэн ба үндэстнүүд нь ижил биш хурдацтай хөгждөг тухай хууль
     В.Түүхийн хурдацийн хууль
     С.Нийгэм эдийн засгийн формацийн онол
     D.Өсөлтийн үе шатны онол
     Е.Аль нь ч биш
5. Дараахи бодомжуудын аль нь зөв бэ?
     А.Засаглал бүхэн улс төрийн засаглал мөн.
     В.Төрийн засаглал бүхэн улс төрийн засаглал мөн.
     С.Улс төрийн засаглал бүхэн төрийн засаглал мөн.
     D.Улс төрийн засаглал бүхэн төрийн засаглал биш
     Е.Бүгд буруу
6. Судлаач Булдин 989 нарын эрдэмтдийн эрх мэдлийг
     хэрэгжүүлэх хэлбэрээр нь ангилсан ангилалд хамаарахгүйг олно уу?
     А.Хүч хэрэглэх
     В.Наймаалцах
     С.Үүрэг үүсгэх
     D.Хэрэгжүүлэх
     Е.Бүгд буруу
7. Хүний оюун ухаан,сэтгэх авьяас билэг,асуудлын гарц
     орцыг олох чадвар нь эрх мэдэлд тэмүүлэх араншинг
     төрүүлсэн учраас төрийг хүний сэтгэх чанараас урган гарсан бүтээгдэхүүн гэж үздэг.
     Энэ онолын төлөөлөгчдийг нэрлэнэ үү?
     А.В.И.Ленин
     В.Г.Тард
     С. Ф.Аквинский
     D.Ж.Руссо Е.Аристотель
8. Жирийн иргэнээс аваад төрийн тэргүүн хүртэл,
     эсхүл засаг захиргааны нэгж багаас эхлээд засгийн
     газар хүртэл хэн ч бай хууль зөрчсөн бол адилхан
     хариуцлага тооцдог , хариуцлагаа хүлээдэг байх .
     Энэ өгөгдөл эрхзүйт төрийн онцлог шинжүүдийн алинд хамаарах вэ?
     А.Хууль дээдлэх ѐс
     В.Төр иргэн хоѐр харилцан хариуцлага хүлээх
     С.Төрөөс хүний эрхийг эрхэмлэн дээдэлж, түүнийг баталгаатай хангах
     D.Төрийн эрх мэдэл хуваарилах
     Е.Шүүх зөвхөн хуулинд захирагдах
9. Монополь олон арга замаар үүсдэг бөгөөд буруу зүйл тэмдэглэсэн бол аль вэ?
     А.Засгийн газрын олгосон эрхийн улмаас
     В.Онцгой нөөцийг эзэмших замаар
     С.Үнээ нэмэх замаар
     D.Патент юмуу зохиогчийн эрхийн улмаас
     Е.Нэгдэх замаар
10. Бүтээмж гэж юу вэ?
     А.Үйлдвэрлэлийн зардлаас давсан илүүдэл орлогыг хэлнэ.
     В.Үйлдвэрийн газарт тухайн үеийнхээ урсгал хэрэгцээг нөхөхөд
     яг хүрэлцэхүйц буцан ирж буй орлогыг хэлнэ.
     С.Нийт орлого ба нийт зардлын эерэг зөрүү юм.
     D.Үйлдвэрлэлийн боломжийг бүрэн дүүрэн хүчин чадалд нь
     хүргэж ашиглах явдлыг илэрхийлдэг үзүүлэлтийг хэлнэ.
     Е.Үйлдвэрлэлийн зарцуулсан нэгж нөөцөөр бүтээсэн бараа,
     үйлчилгээний тоо хэмжээг хэлнэ.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2023-02-02 -

Бичсэн: Мөнх-Эрдэнэ (зочин)
Bayrllaa



. Шууд холбоос

2012-06-22 - ммм

Бичсэн: Зочин
уншлаа дахиад өөр тестүүд хийгээрэй.
. Шууд холбоос

Миний тухай

Зайны сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tsahimsurgalt-z-uud.blog.net
. http://ubuntu84.blogmn.net
. http://Kherlenee_11.blogmn.net
. Алтантуяа
. Уянга
. Отгончимэг
. Батдулам
. Сувдаа
. Энхзул
. Пүрэвсүрэн

Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax