Замын - Үүд сургууль

2012-03-26

Үүнийг уншаарай

Монгол Улсын Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол улсын төрийн тэргүүн юм. Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг. Түүх Гол өгүүлэл: Монгол Улсын төрийн тэргүүн Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч юм. 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар /1992 оны Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын түүхэнд 4 дэх Үндсэн хууль юм/ БНМАУ гэдэг нэрийг Монгол улс болгон өөрчилсөн юм.
П.Очирбат нь 1992 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч болон дахин сонгогдсон.
Ерөнхийлөгч нар
1. Пунсалмаагийн Очирбат 1992 оны 9 сарын 3 - 1997 оны 6 сарын 20 Монгол Ардын Хувьсгалт (1990), Монголын Ардчилсан Нам (1993)
2 .Нацагийн Багабанди 1997 оны 6 сарын 20 - 2005 оны 6 сарын 24 Монгол Ардын Хувьсгалт Нам (1997, 2001
 3. Намбарын Энхбаяр 2005 оны 6 сарын 24 - 2009 оны 6 сарын 18 Монгол Ардын Хувьсгалт Нам (2005)
4.Цахиагийн Элбэгдорж 2009 оны 6 сарын 18 - Монголын Ардчилсан Нам (2009)

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Зайны сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tsahimsurgalt-z-uud.blog.net
. http://ubuntu84.blogmn.net
. http://Kherlenee_11.blogmn.net
. Алтантуяа
. Уянга
. Отгончимэг
. Батдулам
. Сувдаа
. Энхзул
. Пүрэвсүрэн

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax