Замын - Үүд сургууль

2012-03-24

Эцэг эхчүүдэд

Ангилал: Зөвлөмж
“Хичээлээ хий” гэж олон дахин үглэх нь хүүхдийн хичээл хийх хүслийг алга болгодог.

     Ялангуяа “Хичээлээ давт” гэдэг үгийн ээжүүдийн 90%, аавуудын 50% нь хэлдэг гэнэ. Гэвч энэ нь ихэвчлэн тодорхой үр дүнд хүргэдэггүй. Хүүхдүүдийн саналыг сонсоход “хичээл хийх сонирхол огт үгүй болчихдог” гэж хэлсэн байхад дөнгөж 20% нь “хичээл хийхээс болохгүй нь дээ гэж боддог” гэж хариулсан байв. Эцэг, эхчүүдэд “Хүүхдийг зөнд нь орхичихвол хичээл хийнэ гэж ердөө ч байхгүй” гэсэн бодол байдаг бололтой. Гэвч үргэлжийн үглэлт яншилт, албадлага нь хүүхдэд ихэвчлэн эсрэгээр нөлөөлдөг байна. Энэ аргаа буруу гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй эцэг, эхчүүд олон бололтой. Мөн дугуйлангийн хувьд ч адилхан байдаг. Хүн болгон л хүүхдээ төгөлдөр хуурын, зургийн, балетын, жүжгийн гээд олон дугуйланд зэрэг зэрэг явуулж түүнийгээ бахархал болгон ярих нь бий. Мэдээж хүүхэд нь ямар нэг юмыг бусдаас илүү чаддаг байх, Ямар нэг зүйлийг өөртөө итгэлтэйгээр хийж чаддаг байна гэдэг нь эцэг, эх хүний хүсэл мөрөөдөл ч байж болох юм. Энэ бүхнийг би үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ хэтэрхий их ачаалал нь эргээд хүүхдэд сайнаар нөлөөлдөггүй гэдгийг л анхааруулах гэсэн юм. Би бага ангид байхдаа зургийн хичээлдээ маш муу байлаа. Тэгээд ээж маань надад гэрийнхээ ойролцоох зургийн багшаар хичээл заалгахаар болоод дагуулж очив.Тэр багш нэг л сонин хүн байлаа. Надаар зураг бараг зуруулахгүй. Нэгэн өдөр багш надад хонгорзул цэцгийн үр тарих аргыг зааж өглөө. Би ч баярлан нөгөө үрээ гэртээ аваачин багшийнхаа заасан ёсоор тарилаа. Миний уйгагүй арчилсны ачаар ч юм уу нэг л өдөр нөгөө цэцгэнд маань гоё улаан дэлбээ дэлбээлчихсэн байв. Гэнэт надад энэ л цэцгийг зурж үлдээх санаа төрж зурж эхэллээ. Бэлэн болсных нь дараа багшдаа үзүүлэхээр очив. Багш маань их баярлаж “яг л амьд цэцэг шиг болж” гэж урам хайрлалаа. Үүнийг зурсныхаа төлөө анх удаа зургийн хичээлдээ онц авч байлаа. Хэрвээ багш маань надад хонгорзул гэж ийм юм байдаг юм, навчных нь судал иймэрхүү харагддаг гэж заасан бол би ингэж зурж чадах байсан болов уу гэж боддог юм. Ингэж би багшийнхаа ачаар “амьд цэцэг” зурж чадсан юм. Ганц зургийн хичээлд л бус бусад бүх хичээлд ялгаагүй хүүхдийн хийе бүтээе гэсэн хүслийг нь өдөөж өгөх хэрэгтэй. Албан хүчээр сургах бус авъяасыг нээж хөгжүүлэх сургалтыг чухалчилъя Япон хэлэнд боловсрол гэдэг нь заах, хүмүүжүүлэх гэсэн хоёр ханзнаас бүрддэг. Зөвхөн үүгээр хүмүүжүүлэх төдий бус үйл хөдлөлөөрөө үлгэрлэн хүмүүжүүлэх нь чухал юм. Гэвч сүүлийн үед боловсрол олгохдоо “заах” хүн маш олон болж, “хүмүүжүүлдэг” хүн бараг үгүй болжээ. Гэртээ ээж нь, сургууль дээр багш нь, “ингэ, тэг” гэж үргэлж заавардаж байна. Хүүхэд бүү хэл, хэн ч ялгаагүй сэтгэл зүрхээрээ зөвшөөрч чадахгүй бол хүний хэлж буй үйлдлийг даган дуурайхад хэцүү байдаг. Сэтгэл зүрхээрээ зөвшөөрч чадвал, бие махбод аяндаа дагадаг. Зөвхөн онолоор, албадлагаар хүүхдээ хичээллүүлсэн ч таны хүүхэд таны хүсч мөрөөдөж байгаа шиг тийм хүүхэд болохгүй юм. Хүүхдийг бага үед нь сайн тоглуулж наалдуулж байх хэрэгтэй. Бид бүхэн бараг бүгдээрээ хүүхдээ сайн сургуульд оруулж олон хичээлийг нэртэй сайн багш нараар заалгачихвал ч хамаг хэрэг бүтлээ гэж боддог. Гэвч энэ нь тийм биш юм. Харин ч энэ нь зөвхөн өөрсдийнхөө хүслийг тэр бага балчир хүүхдэд албан ёсоор тулгасантай адил болчихдог. Германы нэгэн сэтгэл судлаачийн сургуульд нь бага ангийн сурагчдыг оноогоор дүгнэдэггүй, ямар нэг онол, дүрэм заахыг урьдал болгодоггүй гэнэ. Харин хүн хүнтэйгээ харилцах, тэднийг өөрсдийнх нь хүчинд итгүүлж чаддаг болгох сургалт явуулдаг гэнэ. Японд сургалтын үнэлгээ нь хүний боломж, чадварын зөвхөн нэгээхэн хэсгийг үнэлдэг. Үүний уршгаар өөрийн хүсч байсан үнэлгээгээ авч чадаагүй хүүхэд тэр хэмжээгээр өөртөө итгэл алдахад хүрч, өөрийгөө бусдаас дорд үзэхэд хүргэдэг. 100 онооны үнэлгээнэс 60 оноог авбал уг шалгалтанд тэнцлээ гэж үздэг гэж бодоход авч чадаагүй 40 оноонд харамсахаас бус авч чадсан 60 оноонд амжилтыг тоодоггүй хүн олон байдаг. Ийм хүн өөрийгөө 100 оноо авна гэдэг ч өдий байна даа гэж бодож эхэлдэг. Эцэг эхчүүд, багш нар бүх төрлийн мэдлэгийг хүүхдийн толгойд албаар “чихэн оруулахыг” хичээдэг. Ингэснээр хүүхэд хэзээ ч бие даасан байдалтай болж чадахгүй, мөн тэдний сэтгэн бодох чадвар ч хөгжихөө больдог. Хүүхэд асуудал дунд өөрөө орж ухамсартайгаар асуудлыг шийддэг болохын тулд тэднийг хөгжүүлэх боловсрол хамгийн чухал юм. Боловсролын утга учир гэдэг нь олон төрлийн хичээлийг хүүхдэд тулган заах, хэрэг огт биш харин тэднийг бүх талаар хөгжүүлэхэд оршдог.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Зайны сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tsahimsurgalt-z-uud.blog.net
. http://ubuntu84.blogmn.net
. http://Kherlenee_11.blogmn.net
. Алтантуяа
. Уянга
. Отгончимэг
. Батдулам
. Сувдаа
. Энхзул
. Пүрэвсүрэн

Найзууд

Бичлэг: 15 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax