Замын - Үүд сургууль

2012-03-24

Гэр бүлийн харилцаа

Ангилал: Зөвлөмж
Эцэг, эх хүүхдийн харилцаа нь гэр бүлийн харилцаанаас ихээхэн шалтгаалдаг

     Хүүхэд хүний орчлонд амьдрах арга ухааныг гэр бүлээс олж авдаг. Эртнээс эцэг, эхийн хайр бол уулнаас өндөр, уснаас гүн гэж яригдаж ирсэн бөгөөд хүүхэд зөв сайхан хүмүүжилтэй болох эсэх, ирээдүйд хүн бүгдтэй найрсаг дотноор харьцаж, аз жаргалтай амьдарч чадах уу үгүй юу гэдэг нь эцэг эх хүүхдийн харилцаанаас ихээхэн шалтгаална. Бүх харилцааны суурь үндэс нь гэр бүлийн харилцаа байдаг. Эцэг, эх хоёр нь нэгдэж нэг хүн мэт санаа сэтгэлтэй байж чадаагүйгээс эцэг, эх хүүхдүүдийн харьцаа дотно байж чаддаггүй. Хүүхдийн хүмүүжил гэхээр, ихэнх хүмүүс зөвхөн эцэг эхээс үр хүүхдэдээ зааж заавардахыг хэлэх юм шиг өрөөсгөл ойлгодог. Хүүхдийнхээ хүмүүжлийг эцэг, эхчүүд маань өөрсдийнхөө харилцаанаас эхлэх ёстой. Нэгэн удаа Осакад болсон хурлын дараа настайвтар хоёр хөгшин өөрсдийнхөө амьдралын тухай надад ингэж ярьсан юм. Хоёулаа бага сургууль төгссөн энэ хоёр хөгшин насны ихэнхийг газар тариалан эрхэлж өнгөрөөжээ. Ганц хүүгээ анагаахын сургуульд оруулахын тулд өдөр шөнөгүй ажилладаг байжээ. Одоо хүү нь томоохон эмнэлэгт нэртэй эмч болсон гэнэ. Нэгэн өдөр хүүдээ “хүү минь ажлаа л сайн хийж байгаарай. Биеэ бодож байгаарай гэж захихад хүү нь Аав ээжийн хүү юм чинь алзахгүй ээ” гэж хариулсан гэдэг. Энэ хариулт аав, ээж хоёрынх нь бүх л зовж зүдэрч байсан тэр үеийг мартуулах шиг болсон гэж хоёр хөгшин надад ярьсан юм. Хүү нь ингэж хэлсний нууц нь хоёр хөгшний амьдрах арга ухаанд байсан байж болох юм. Энэ хоёр хөгшин боловсролоор нимгэн, аж амьдрал нь баян тансаг байж чадаагүй ч сэтгэлээр баян хүмүүс байжээ. Сэтгэлээр баян гэдэг нь бусдын бурууг олж харах гэхээсээ урьд өөрийнхөө бурууг олж хардаг, өөрийнхөө сайн талыг бусдад мэдүүлэх гэж хичээхээс өмнө бусдын сайн талыг олж харахыг хичээдэг хүмүүсийг хэлнэ. Сэтгэлээр баян байна гэдэг нь нэг л өдөр бий болчихдог зүйл биш. Түүнийг бага багаар хуримтлуулдаг юм. Ажилдаа ядрахаараа, сэтгэл санаа тавгүй, уйтгар гунигтай үедээ хүн төрсөн гэртээ очихыг хүсдэг. Багадаа эцэг эхтэйгээ өнгөрөөсөн тэр орчин хүний зүрх сэтгэлд том болсон хойно ч амар амгалангийн газар болон үлдсэн байдаг.

Аав, ээж болон хүүхдийн байр суурь

     Маза Тереза эх Японд ирсэн үед нь түүнтэй нэгэн хурал дээр уулзах завшаан надад таарсан юм. Таны зүрх сэтгэлийн хайр хаанаас эхэлдэг вэ? гэсэн хэн нэгний асуултанд тэр эмэгтэй “Би гэр бүл дотроо амьдрах ухаан, хүнийг хайрлахыг суралцсан” гэж хариулсан байдаг. Гэр бүл бол нийгмийн харилцааны анхдагч болж хүүхэд гэр бүлээс хүнийг хайрлахыг суралцаж эхэлдэг. Уурлаж бухимдсан, ажил төрөлдөө ядарч туйлдсан болгоныг амраах, тэдний сэтгэлийг засах “баян бүрд” нь гэр бүл болж өгдөг. Гэвч орчин үед гэр бүлийн үүрэг суларч, гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орж хүүхдийн хүмүүжлийн чухал орчныг бид өөрсдийн гараар устгаж үгүй хийгээд байна. Гэр бүлийн бүтцийн тухай авч үзье. Өв тэгш гэр бүлийг нарны аймгийн хөдөлгөөнтэй адилтган авч үзэхэд “Сар” болсон ээж нь “Дэлхий” болсон хүүгээ тойрон эргэж хүүтэйгээ нэгдэж нэг болоод “Нар” болсон аавыгаа тойрон эргэдэг нь сансрын хуультай адилхан байгаа юм. Гэвч сүүлийн үед нарны байрлалд ээжүүд байдаг гэр бүл нэмэгдсээр байна. Мөн нарны байрлалд хүүхдүүд байдаг гэр бүл ч олширчээ. Ийм гэр бүлээс зөв хүмүүжилтэй хүүхэд төрнө гэдэг хэцүү байдаг. Гэрэл гэгээтэй гэр бүл бий болгохын тулд гэр бүлээрээ зөв замыг сонгож авах нь чухал. Саяхан нэгэн цагдаагийн газрын ажилтанаас ийм нэгэн яриаг сонссон юм. Залуучуудын гэмт хэргийн судалгаанаас үзэхэд хүний үгийг даахгүй, тэвчээргүй байдлаас болж сүүлийн үед гэмт хэрэг их гарч байна. Энэ үнэхээр их цочирдуулж байна. Энэ бүхнийг бид юу гэж ойлговол зохих вэ? Эрх танхил хүүхэд нь ямар нэг хэрэгт орооцолдоод ирэхэд эцэг,эх нь тэр бүхнийг шууд л сургууль, багш нарынх нь эсвэл хаа хамаагүй хэн нэгний буруу болгон чихдэг. Эсвэл энэ нийгэм ийм болсноос хүүхэд маань ийм болчихлоо гэх эх, эцгүүд ч байдаг. Нийгмийн байдал нь нөлөө боловч хүүхдэд хамгийн их нөлөөлж чадах хүмүүс бол эцэг, эхчүүдээс өөр хэн ч биш юм. Дараах гурван шаардлагын эцэг, эхчүүд хүүхдэдээ хамгийн их хэлдэг үгийн жагсаалтын эхний байранд орж байв.
1.Хичээлээ давт
2.Эрт унт
3.Эрт бос

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Зайны сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tsahimsurgalt-z-uud.blog.net
. http://ubuntu84.blogmn.net
. http://Kherlenee_11.blogmn.net
. Алтантуяа
. Уянга
. Отгончимэг
. Батдулам
. Сувдаа
. Энхзул
. Пүрэвсүрэн

Найзууд

Бичлэг: 16 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax