Замын - Үүд сургууль

2012-03-24

Хүүхдийн хүмүүжил төлөвшил

Ангилал: Зөвлөмж
ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА БА ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ТӨЛӨВШЛИЙН АСУУДАЛД
       Хүүхдийг бурхны элч, тэнгэрийн зардас, манай ертөнцийн хүндэт зочин хэмээдэг.
Тиймийн учир хүн төрөлх­төн хүүхдийг “бурхны садан”, гэгээн сэт­гэл­тэн, ариун явдалтан гэж хүн­дэл­сээр иржээ. Үүний нэг баталгаа гэвэл хоёр мянганы зааг дээр Хүүх­дийн Эрхийн тухай НҮБ-ын конвенцид үндсэндээ дэлхийн бүх орон нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангахын эх үүсвэр нь хүүхэд нас гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн явдал юм. Хүн төрөлхтөн шинэ “зочин”-оо “Тү­шээд авна уу, түлхээд хаяна уу, өөрөө мэдээрэй” гэдэг шиг ямар хүн бол­гохын ёс журам, ёр цондонгийн тос­гуур нь гэр бүл бөлгөө. Үүнээс үзвэл нэг гэр бүл гэхэд улс орныхоо эрх аш­гийн төлөө төдийгүй хүн төрөлх­төний өмнө хариуцлага хү­лээ­дэг ажээ. Шинэ хүний насан туршийн амьд­ралын эхний таван жилд Монгол хэл, монголчуудын соёл, ёс заншилд сур­гаж мэдрүүлэх, монголын цаг уур, хоол хүнсэнд дасган хэвшүүлэх тэр бо­ломж нөхцөл, үүрэг хариуцлага, үл­гэр нөлөөлөл нь гагцхүү гэр бүлд ха­маатай. Эндээс л “Гэр бүлийн харил­цаа хүүхдийн хөгжил хүмүүжил”-ийн асуудал эхэлнэ. Хүнийг хүн болгох эрдэм ухааны эхний ацаг шүд нь ийнхүү “Гэр бүлийн ха­рилцаа” бөгөөд түүний онолын үндэслэл нь сэтгэл зүйн шинжлэх ухаан байдаг ажээ. Мэдлэг мэдээлэл, оюун ухааны шинэ зуунд хүний аливаа үйлийг эрдэмлэгээр шийдэх шаардлага тул­гарч, тэр нь гэр бүлийн амьдралд ч хамаарах болов. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй ойр байдаг эцэг эх, гэр бү­лийн бүх гишүүн нь сургуулийн өмнөх боловсрол болон харилцааны сэтгэл зүйгээр хамгийн их мэргэшсэн баг­шийн зиндаанд өөрийгөө тавьж ажил­лах ёстой гэсэн үг юм. Харил­цааны сэт­гэл зүй нь үндэсний соёл, сэтгэл­гээ, нийгэм орчны амьд­рал ахуй, хүмүүсийн хэрэгцээ, хэрэг­лээ, нас биеийн онцлог тэргүүнтэй холбогдсон өргөн агуулгатай. Үүнийг өгүүлэгч миний бие 1960-аад оны эхээр Баг­шийн су­ргуульд, 1970-аад оны эхээр Багшийн дээд сургуульд, 1970-аад оны эцсээр Германы залуучуудын дээд сургуульд сэтгэл зүйн хичээлийг чамлалтгүй судлахдаа голдуу ерөнхий сэтгэл суд­лалын онолын ойлголттой болж, харин хү­мүүсийн хоорондын амьдралд давын зуур хэрэглэгдэх харилцааны сэтгэл зүйд суралцаагүй нь их гачигдал болон мэдрэгдсээр байна. Энэ гашуун сур­гамжаас санаа авч сүүлийн үед харил­цааны сэтгэл зүйг сонирхож үзэхүйд уг асуудал хүний нялх бага наснаас гэр бүлийн ахуй (амин чанар суулгах), амьдрал (нийгэм дотор оршихуй)-д холбогддог ажээ. Хүний цогц хөгжлийн бүрэлдэхүүнд сэтгэлийн төлөвшил, хүмүүжил онц­гой байр эзэлдэг учир түүнийг хүүх­дийн амьдралын төв цэг болгон харил­цаан дээр зангидаж, зарим санааг хөндөхийг хичээлээ. Гэр бүлийн ха­рил­­цаа­ны үй түмэн асуудлаас хүүх­дийн хөгжилд нэн хамаатай цөөн зүй­лийг энд хөндье!
Та хүүхдээ хэр ойлгодог вэ?
Японы эрдэмтэн Морияма Мисао­гийн судалгаагаар эцэг эх­чүүдийн 80 хувь нь хүүхдээ сайн ойлго­дог гэж боддог атал хүүхдүүдийн 80 хувь нь биднийг, эцэг эхчүүд ойлго­доггүй, ойшоодоггүй гэж хариулжээ. Нэгэн цаг хугацааны дотор зэрэгцэн амьдарч буй хоёр үеийн ойлголт ийнхүү дэндүү их зөрүүтэй байгаа нь тэдний хоорон­дын харилцаанд хол­богдох ажээ. Харилцааны ойлголцол хамаа­рал нь ойртох тусам итгэлцлийг бий болгож, гэр бүлийн сэтгэл зүйд эерэг өөрчлөлт гардаг байна. Ахмад үеийнхэн бага ба залуу на­саа мартаж “одоогийн хүүхэд сана­санд хүрсэнгүй” гэж гомдоллох ба дүгнэх нь харилцааны зөрчлийг илэр­хийлдэг. Хүүхэд насаа мартахгүйгээр санан дурсаж, түүгээр баримжаа хийж, хүү­хэдтэйгээ харилцвал амар­хан ойлголцож гэр бүлийн харилцаанд бэрхшээл гарахгүй байх болно.

Өдөр тутмын харилцаандаа эерэг зөөлөн үг хэрэглэж заншаарай

Хүмүүсийн хоорондын харилцаа­ны нэг хүчирхэг хэрэгсэл нь үг хэллэг гэдгийг эцэг эх эрдэмтэн мэр­гэд сайн мэддэг, үр хүүхдэдээ ч зааж сургадаг. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор про­фессор Б.Пүрэв-Очир “Үг бүхэн амь­тай, тэр амь нь үндэсний сэтгэлгээг үүс­гэж, соёлыг бүтээдэг” тухай бүхэл бү­тэн ном бичжээ. Хүмүүн гэгч сэт­гэлийн амьтан үг хэллэгээр, ялангуяа амар мэндээ мэдэлцэхээс эхлэн нийгэм­шихүйн эрдэмд суралцдаг гэнэм. Утга төгөлдөр, бүрэн бүтэн мэнд­чилгээ нь харилцааны амин ча­нарыг үүсгэж, тэр нь батжин бэхжсэнээр уримт­лагд­саар “Нийгмийн харилцааны баялаг” хэмээх үнэт эрдэнийг бүтээ­дэг байна. Монголчууд нийтийн соёл, харилцааны жишгээр өдөр тутмын амьдралдаа. “Уучлаарай!, Баярлалаа!, Миний буруу болчихлоо” гэсэн хэдхэн үгийг хэрэг­лээд хэвшчихвэл, хүү­хэд залуу­чуудын амнаас автоматаар гардаг болчихвол хэрэлдэх, хялал­захын зовлонгүй аж төрдөг болчихно доо. Хоёр зууны зааг дээр ЮНЕСКО-гийн бодлогоор жил бүрийн 10 дугаар сарын 20-ныг Олон улсын талархлын, 11 сарын 24-ыг Олон улсын уучлалын өдөр болгон дэлхий дахинаа тэмдэг­лэдэг нь жирийн хэрэг биш ээ!. Гэр бүлийн өдөр тутмын харилцаанд эерэг зөөлөн үг хэллэгийг хэрэглээд занш­чих­вал хүүхдийн хөгжил хүмүүжлийн хамгийн үр өгөөжтэй сургалт хичээл байх болно. “Мэндээс том мэдэлгүй. Мэнд хойморт оршвол мэдэл хатав­чинд буй” гэдэг.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2016-08-08 -

Бичсэн: Зочин
Huuhedteigee hariltsahad ger buld ymar hundreltei asuudluud baidag talaar yariltsah shaardlagatai ba
. Шууд холбоос

2014-02-19 -

Бичсэн: Зочин
bi ch huuhed gehdee bbbaasssssssssssssss ggggggggggggggggggoooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyy
. Шууд холбоос

Миний тухай

Зайны сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://tsahimsurgalt-z-uud.blog.net
. http://ubuntu84.blogmn.net
. http://Kherlenee_11.blogmn.net
. Алтантуяа
. Уянга
. Отгончимэг
. Батдулам
. Сувдаа
. Энхзул
. Пүрэвсүрэн

Найзууд

Бичлэг: 18 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax