Замын - Үүд сургууль
2012-03-23
Оньч мэргэн үгсээс
Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/
Амьдралд чи дуртай юу? Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/
Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог. /Чарьлз Бакстон/
Өрөвдөх сэтгэлд ямагт хайр энхрийллийн хольц ордог. Харин хорсол зэвүүцэлд үзэн ядалт, уур хилэнгийн орц ордог. /Хьюм/
Хайр сэтгэл гэдэг бол нөгөө хүндээ аз жаргалыг хүсч байгаа явдал юм. /Хьюм /
Хүн аливааг хоёр шалтгааны учир хийдэг. Сайн шалтгааны учир түүнчлэн бодит шалтгааны учир тэд хийж гүйцэтгэдэг. /Ж.П.Морган/
Хүрсэн амжилт хийгээд гаргасан зүтгэлээс жинхэнэ баяр баясгалан төрдөг юм. /Франклин Д.Рүзвелт/ Хайр гэдэг биеэ тоохоос ч хүчтэй зүйл. Таныг доромжлон гоочилж байхад ч гэсэн та тэр эмэгтэйг хайрласаар байж чаддаг./Вовенарг/
Гэгээрч боловсрох тусмаа хүн эх орондоо улам их хэрэг болдог./А. С. Грибоедов/
Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбар./Будда/
Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар. /Сенека/
Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг./Демокрит/
Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий. /Хилон Т/
“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан./Зенон/
Жаргалтай амьдрахын тулд баян байх хангалттай биш, эд баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй./Хольбах/
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|